A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАХИАЛГА-ДААЛГАВАР БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 35

Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд зориулан 1999 онд нийлүүлэх бүтээгдэхүүний захиалга-даалгаврын нийт хэмжээ"-г 1 дүгээр хавсралтын, "Зэвсэгт хүчний хэрэгцээнд зориулан аймаг, нийслэлээс 1999 онд нийлүүлэх бүтээгдэхүүний захиалга-даалгавар"-ыг 2 дугаар хавсралтын, "Хилийн цэргийн хэрэгцээнд зориулан аймаг, нийслэлээс 1999 онд нийлүүлэх бүтээгдэхүүний захиалга-даалгавар"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолоор баталсан захиалга-даалгаварт бүтээгдэхүүнийг хуваарийн дагуу нийлүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ