A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАХИАЛГА-ДААЛГАВАР БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 16

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд зориулан 1998 онд нийлүүлэх бүтээгдэхүүний захиалга-даалгаврын нийт хэмжээ"-г 1 дүгээр хавсралтын, "Зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд зориулан аймаг, нийслэлээс 1998 онд нийлүүлэх бүтээгдэхүүний захиалга-даалгавар"-ыг 2-23 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Захиалга-даалгаварт заасан бүтээгдэхүүнийг батлагдсан хуваарийн дагуу нийлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Батлан хамгаалахын сайд Д.ДОРЛИГЖАВ