A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УСТГАХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 195-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УСТГАХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 195-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1995 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 131

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Захиргааны урмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам"-ыг хавсралтын ёсоор баталж 1995 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Захиргааны журмаар эд зүйлийг хураан авах, орлого болгох талаар тус тусын чиглэлээр батлан мөрдүүлж байгаа журмуудаа энэхүү нийтлэг журамд нийцүүлэн өөрчлөн мөрдүүлэх, нийтлэг журамд заасан тусгай дансыг Сангийн яамнаас тогтоосон журмын дагуу нээж ашиглах арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Захиргааны журмаар эд зүйл, баримт бичиг хураан авахад улсын хэмжээнд нэг мөр хэрэглэх тооцооны хуудасны загварыг 1995 оны 9 дүгээр сарын 1-ний дотор багтаан батлан гаргаж мөрдүүлэхийг Сангийн яаманд, уг тооцооны хуудасны зарууулалтад хяналт тавьж байхыг холбогдох яамдын сайд, тусгай газрын дарга, Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Нийтлэг журамд заасан Засаг даргын дэргэдэх орон тооны бус Зөвлөлийн ажиллах журмыг 1995 оны 9 дүгээр сарын 1-ний дотор багтаан баталж гаргахыг Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай.

5.Нийтлэг журамд заасны дагуу устгавал зохих эд зүйлийг байгаль орчинд хор нөлөө үл үзүүлэх шаардлага хангасан газар, байранд устгаж байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

6.Хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор нөлөө учруулах, түүнчлэн түргэн муудаж чанар байдлаа алддаг эд зүйлийн жагсаалтыг холбогдох байгууллагуудтай хамтран гаргаж мөрдүүлэхийг Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам, Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгасугай.