A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Аялал жуулчлалын бодого зохицуулах үндэсний зөвлөлийн дүрэм

1998 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 192

Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Аялал жуулчлалын бодлого зохицуулах үндэсний зөвлөлийг 1 дүгээр хавсралтад заасан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

/1 дэх заалтыг ЗГ-ын 2002-138-р т тогтоолоор хүчингүй болгосон/

2."Аялал жуулчлалын бодлого зохицуулах үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Хөдөө аж ахуй, үйлдвэр,

Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 389

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Аялал жуулчлалын тухай хуулийн 15.1, 15.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөл байгуулах, дүрэм батлах тухай" Засгийн газрын 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ