- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2000 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 152
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг болон 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Гадаадын хөгжлийн албан ёсны тусламжийг үр дүнтэй ашиглах, нэгдсэн бодлогоор хангах ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий "Гадаадын зээл, тусламжийг зохицуулах Зөвлөл"-ийг шинэчлэн зохион байгуулсугай.
2."Гадаадын зээл, тусламжийг зохицуулах Зөвлөл"-ийн ажиллах журмыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөл байгуулах тухай" Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
