- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ” Төрийн хэлний зөвлөлийн дүрэм”

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2004 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 67
Улаанбаатар хот
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ" Төрийн хэлний зөвлөлийн дүрэм"
Монгол Улсын Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Төрийн хэлний зөвлөлийн дүрэм"-ийг 1 дүгээр, зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай
2. Төрийн хэлний зөвлөлийн шаардагдах зардлыг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
3. Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 15 дугаар хавсралт болгон баталсугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт дахь хүснэгтийн 10-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
