- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
2002 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 67
Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Эрчим хүчний зохицуулах газар 2002 онд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Эрчим хүчний зохицуулах газрын орон тоо, цалингийн сан, төсвийг хянаж, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
