- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ
2004 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 61
Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
Эрчим хүчний зохицуулах газрын эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2004 онд авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг 1 дүгээр хавсралт, тус газрын 2004 оны зардлын төсвийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
