- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ
2000 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 2
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч нарт төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ардын армийн генерал, офицер, улирагчдад удаан жил ажилласны нэмэгдэл олгох тухай" Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 419 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх