A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

2001 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 211

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, хувийн хэвшлийн болон зарим төрийн бус байгууллагатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх хороог байгуулсугай.

2. Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан Зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, Зөвлөлдөх хорооны дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр тогтоол, "Арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР