A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 225

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож, 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй:

Нийслэлийн дүүргийн Засаг дарга 56356-66793
Сумын Засаг дарга 52181-62618
Хорооны Засаг дарга 41745-50094
Багийн Засаг дарга 35484-43833

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 153 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ