A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 196

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй:

Дүүргийн Засаг дарга 70600-83200

Сумын Засаг дарга 65600-78100

Хорооны Засаг дарга 53100-63100

Багийн Засаг дарга 46200-55600.

2. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалын цалинг тухайн шатны Засаг даргын албан тушаалын цалинтай адил байхаар тогтоосугай.