- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИНЫ ГАРАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИНЫ ГАРАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
1993 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 26
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын мэдээ" сониныг 1993 оны 2 дугаар улирлаас эхлэн долоо хоногт 2 удаа тус бүрийг 4 хүртэл хэвлэлийн хуудас хэмжээтэй гаргаж байхаар тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Засгийн газрын мэдээ" сонин бий болгох тухай" Засгийн газрын 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 230 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "...долоо хонгогт нэг удаа..." гэсэн хэсэг,Н""Засгийн газрын мэдээ" сонины талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 244 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Соёлын сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
