A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 174

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ