- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗААВАРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗААВАРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1994 оны 8 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 141
Монгол Улсын Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Заавар батлах тухай" Засгийн газрын 199З оны 1 дүгээр сарын 2З-ны өдрийн 1З дугаар тогтоолоор батлагдсан "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар"-т дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
а) 2 дугаар зүйлийн "е" заалтын "...Тамгын газар" гэсний дараа "..., хот, тосгоны захирагч" гэж нэмэх;
б)4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамга, тэмдгийг Засаг дарга, тэдгээрийн орлогч, хот, тосгоны захирагчийн тамга, тэмдгийг хот, тосгоны захирагч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга, Иргэдийн Нийтийн Хурлын тамгыг Хурлын Тэргүүлэгчдийн даргын гарын үсэг зурсан бичиг баримт дээр дарна" гэж өөрчлөх;
в)4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "...Засаг дарга" гэсний дараа "..., тосгоны захирагч ..." гэсэн хэсэг нэмэх;
Текст томруулах
A
A
A
