- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар/
1993 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 13
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргатай зөвшөөрөлцсөнийг үндэс болгон Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Байгууллагын тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудасны хэв загварыг энэхүү зааврын дагуу өөрчлүүлж мөрдүүлэхийг Засаг захиргааны яам, Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Заавар батлах тухай" Засгийн газрын 1992 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Текст томруулах
A
A
A
