A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВӨЛИЙН ДҮРЭМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 36

Казиногийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 1998 оны 21 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Казиногийн асуудал эрхлэх Зөвлөлийн дүрмийг 1 дүгээр хавсралтын, Казиногийн асуудал эрхлэх Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Казиногийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг боловсруулан баталж, казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрөл олгох далд тендерийн нөхцөл, болзол, явуулах журмыг нарийвчлан боловсруулж 1998 он П улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүйн сайд, Казиногийн асуудал эрхлэх Зөвлөлийн дарга Ж.Амарсанаад даалгасугай.

3.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН