- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1994 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 107
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсаас гадаадын иргэдийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, гадаадын иргэний эрх зүйн байдал, цагаачлалтай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан чиглүүлэх үүрэг бүхий Гадаадын иргэдийн асуудал эрхлэх зөвлөлийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсугай: /Засгийн газрын 1996 оны 238 дугаар тогтоолоор 1 дэх хэсэг хүчингүй/
Зөвлөлийн дарга -Хууль зүйн сайд
Зөвлөлийн орлогч -Хүн амын бодлого, хөдөлмөрийн дарга дэд сайд
Гишүүд: -Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга (Ерөнхийлөгчийн Тамгын газартай зөвшилцсөний үндсэн дээр);
2.Гадаадын иргэдийн асуудал эрхлэх зөвлөлийн дүрмийг хавсралтын ёоор баталсугай.
3. Хууль зүйн яамны 1994 оны зардлын төсвийн хязгаарыг 200,0 /хоёр зуу/ мянган төгрөгөөр нэмэгдүүлсүгэй.
Текст томруулах
A
A
A
