- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ, ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 166
Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын гаалийн тарифын зөвлөлийн дүрэм"-д дор дурдсан өөрчлөлт оруулсугай:
а/ 5 дугаар зүйлийг "Зөвлөлийн дэд дарга нь Үйлдвэр, худалдааны дэд сайд, нарийн бичгийн дарга нь Үйлдвэр, худалдааны яамны худалдааны бодлого, хамтын ажиллагааны газрын дарга байна" гэж өөрчлөн найруулах;
б/ 11 дүгээр зүйлд "Гаалийн ерөнхий газрын" гэснийг "Үйлдвэр, худалдааны яамны" гэж өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1996 оны 311 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
