- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 205
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
