A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ ӨРХИЙН ХҮҮХДИЙН СҮҮНИЙ ҮНИЙН ТАЛ ХУВИЙГ УЛС ХАРИУЦАХ ТУХАЙ

1993 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 34

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймгийн төв, нийслэл, Дархан, Эрдэнэт, Чойр хотод оршин суугаа амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой өрхийн нэг хүртэлх насны хүүхдэд эмчийн тодорхойлолтоор олгох сүү (өдөрт нэг литр хүртэл)-ний үнийн 50 хувийг 1993 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улс хариуцан төлж байхаар тогтоосугай.

2.Амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой өрхийн нэг хүртэлх насны хүүхдийн сүүний үнийн тал хувийг улсаас гаргахтай холбогдсон журам гаргаж мөрдүүлэхийг эрүүл мэндийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Сангийн яаманд, төсвөөс гаргах хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ