A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ НЭР ТӨРЛИЙН БАРААГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЖУРАМЛАХ ТУХАЙ

1993 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

Эдийн засгийн гадаад харилцаанд мөрдөж буй эрх зүйн актуудыг шинэчлэх шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гаалийн хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг 1 дүгээр хавсралтын ёсоор, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад дурдсан бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн олгож байхыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.

3.Монгол Улсын Олон улсын гэрээ, хэлэлцээрээр улсын хилээр дамжин өнгөрүүлэхийг хориглосон хийгээд экспортлох тоо хэмжээний хязгаарлалт тогтоосон, түүнчлэн тусгай хяналтад хамрагдах бараа, ажил, үйлчилгээг экспортлох, импортлох асуудлыг тухайн гэрээ, хэлэлцээрийн дагуу шийдвэрлэж байхыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Улсын гаалийн ерөнхий газар (Г.СЭСЭЭР)-т үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын 1, 2 дугаар зүйлд зааснаас бусад бараа, ажил, үйлчилгээг чөлөөтэй экспортлох, импортлохыг аж ахуйн бүх нэгжүүдэд зөвшөөрсүгэй.

5.Энэ тогтоолыг 1993 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 3 дугаар хавсралтад дурдсан тогтоол, тогтоолын заалтыг хүчингүй болсонд тооцсугай.