A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ ЭМНЭЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 215

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь, Хилийн цэргийн төв эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Цэргийн нэгдсэн төв эмнэлэг болгон ажиллуулах, түүний байршлыг тогтоох болон бусад зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ж.Наранцацралт, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Батлан хамгаалахын сайд Д.ДОРЛИГЖАВ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.ЗОРИГ