- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ
2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 21
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар, гадаад орны Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссууд, түүнтэй адилтгах бүтцийн Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
2. Тухайн оронтой явуулж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд Монголын талаас оролцох төлөөлөгч, шинжээчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар тогтоосугай.
З. Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийг нарийн бичгийн дарга нарын газартай болгож, бүрэлдэхүүнийг Монголын хэсгийн дарга томилж байхаар, бусад комиссуудын Монголын хэсгийн нарийн бичгийн даргыг Гадаад хэргийн яамны тухайн орныг хариуцсан ажилтан байхаар тус тус тогтоосугай.
4. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг төвлөрсөн төсвөөр санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
5. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 198 дугаар тогтоол, "Монгол-Казахын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1998 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар тогтоол, "Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар тогтоол, "Европын Холбооны ТАСИС хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч, түүний орлогчийг томилох тухай" Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр тогтоол, "Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
