- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН ТУХАЙ
1996 оны 9 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 238
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсаас гадаадын иргэдийн талаар баримтлах төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, гадаадын иргэний эрх зүйн байдал, цагаачлалтай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Гадаадын иргэдийн асуудал эрхлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2."Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Ядуурлыг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 2 дугаар хвсралтын ёсоор шинэчлэн баталж, тус хорооны ажлын алба нь ядуурлыг бууруулах хөтөлбөрийн газар байхаар тогтоосугай.
3. Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлын хүрээнд хамрах Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсэг /орон тооны бус/ болон тэдгээрийн дарга нарыг З дугаар хавсралтын ёсоор баталж, холбогдох сайд, газар, байгууллагын дарга нартай тохиролцсоны үндсэн дээр бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоож ажиллахыг дээрх комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн дарга нарт даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 4 дүгээр хавсралтад дурдсан Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын тогтоол, тогтоолын заалт, хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
5."Ногоон хувьсгал" Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /Энэ хэсгийг Засгийн газрын 1997 оны 199 дүгээр тогтоолоор нэмсэн./
Текст томруулах
A
A
A
