A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ДЭГД ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1993 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 193

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Хуралдааны дэг батлах тухай" Засгийн газрын 1993 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаар тогтоолоор баталсан Монгол улсын Засгийн газрын хуралдааны дэгд дараахь өөрчлөлт оруулсугай:

а)8 дугаар зүйлийн эхний хэсгийг "8.Ээлжит хуралдааныг долоо хоног бүрийн лхагва гаригт 9.00 цагт эхэлж, 18.00 цагт дуусгасан байна.Төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг дээр дурдсан хугацаанд хэлэлцэж багтахгүй бол хуралдах хугацааг хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүдийн олонхийн саналаар 3 хүртэл цагаар сунгаж болно.Хэрэв сунгасан хугацаанд хэлэлцэж багтахгүй бол дараачийн хуралдаанаар, зайлшгүй шаардлагатай бол ээлжит бус хуралдаанаар хэлэлцэнэ." гэж өөрчлөн найруулсугай;

б)14 дүгээр зүйлийн "а"-гийн сүүлчийн хэсгийг "Төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар зайлшгүй нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудал гарвал хуралдааныг даргалагчийн зөвшөөрснөөр хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулж болно;" гэж өөрчлөн найруулж, мөн зүйлийн "к"-г хуралдаанд Хэрэг эрхлэх газрын Хэвлэл,мэдээллийн албаны дарга тогтмол оролцож, нээлттэй хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар хэвлэл, мэдээллээр сурталчлахад зориулан албан ёсны материалНбэлтгэж тараана.Шаардлагатай тохиолдолд хэвлэл, мэдээл-Нлийн ажилтнуудад зориулан мэдээлэл хийж болно" гэж өөрчилсүгэй.

Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ