A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 145

Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 12, 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

а/төрийн захиргааны төв байгууллагуудын хэлтэс;

б/орон нутгийн байгууллагуудын хэлтэс;

в/мэдээлэл,хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагын орон тоог дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга тус бүр нэг байхаар тогтоосугай.

3.Хэрэг эрхлэх газрын шинэ зохион байгуулалтын бүтцийн дагуу нэгжүүдийн чиг үүргийг шинэчлэн тогтоож, ажилтнуудыг зохистой байршуулах арга хэмжээг батлагдсан орон тоо, төсвөө хэтрүүлэхгүйгээр хэрэгжүүлэхийг тус газрын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байгуулах тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагын орон тоог дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга тус бүр нэг байхаар тогтоож," гэсэн хэсэг, "Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн тухай" Засгийн газрын 1998 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 168 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.