A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1997 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 42

"Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 1 дэх заалт, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар байгуулсугай.

2.Агентлагийн тухай хууль батлагдах хүртэл Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын түр дүрэм, орон тоо, төсөв, цалингийн санг Сангийн сайдтай тохиролцсоны үндсэн дээр баталж мөрдүүлэхийг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ж.АМАРСАНАА