A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" нэгдлийн Зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Шаардлагатай үед ажил төрлийн холбогдолтой асуудлаар яам, газруудын ажилтнуудыг Зөвлөлийн Монголын хэсгийн ажилд татан оролцуулж байхыг Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" нэгдлийн Зөвлөлийн Монголын хэсгийн дарга П.Цагаанд зөвшөөрсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" нэгдлийн Зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН