- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ
1998 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 168
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а/Танхимын үйл ажиллагааг дэмжих газар;
б/Стратегийн удирдлагын газар;
в/Төрийн захиргааны удирдлагын газар.
2."Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байгуулах тухай" Засгийн газрын 1993 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "дэд дарга 1" гэснийг "тэргүүн дэд дарга, дэд дарга тус бүр нэг" гэж өөрчлөн найруулсугай.
3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд энэхүү тогтоолын 1 дүгээр заалтаар баталсан бүтцийг нийцүүлэн ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 295 дугаар тогтоол, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус газрын бүтцийг батлах тухай" 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 205 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
