- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛИЙН ӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗЭЭЛИЙН ӨРИЙГ ТӨЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
1998 оны 7 дугаар сарын 10 ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 115
Банкны зээлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1.Татан буугдсан Ард болон Даатгал банк, дампуурсан Төв Ази банкны зээлийн өр барагдуулах ажил удааширч байгааг харгалзан энэ ажилд хууль, хяналтын байгууллага болон бусад холбогдох байгууллагуудыг оролцуулах замаар зээл төлөлтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Батбаяр, Хууль зүйн сайд С.Батчулуун нарт даалгасугай..
2.Зээлийн өр барагдуулах ажилд оролцох талуудтай гэрээ байгуулан, тэдгээрт мөнгөн хэлбэрээр төлүүлсэн зээлийн үнийн дүнгийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгож байхыг Сангийн сайд Б.Батбаярт зөвшөөрсүгэй..
3.Энэ тогтоолын 2 дугаарт заасан урамшууллын дүнг жил бүр тооцож, тухайн жилийн төсвийн боломжтой уялдуулан 1999 оноос эхлэн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Батбаярт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
