- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ /ХМА-ны дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ /ХМА-ны дүрэм/
Дугаар 74
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албыг байгуулж, түүний дүрмийг хавсралтын ёсоор баталсугай. 2.Хэвлэл мэдээллийн алба байгуулж байгаатай холбогдуулан одоогийн орон тоог албаны дарга 1, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, судалгааны ажилтан 1-ээр нэмэгдүүлж ажиллуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад зөвшөөрсүгэй.
3. 3.Хэвлэл мэдээллийн алба байгуулж байгаатай холбогдуулан нэмэгдэх орон тооны цалингийн зардалд 1,5 сая төгрөг, албаны материаллаг баазыг бэхжүүлэхэд 3,5 сая төгрөг бүгд 4,5 /дөрвөн сая таван зуун мянган/ сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахыг Сангийн сайд Б.Батбаярт даалгасугай. /ЗГ-ын 1998 оны 127 дугаар тогтоолоор нэмэлт орсон./
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайд Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
