A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 102

Гадаад орон, олон улсын байгууллагуудтай худалдаа, эдийн засгийн талаар харилцах хамтын ажиллагааны зохицуулалтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Гадаадын хөгжлийн албан ёсны тусламжийг үр дүнтэй ашиглах, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, хувийн хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий "Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зохицуулах Зөвлөл" байгуулсугай..

2."Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зохицуулах Зөвлөл"-ийн ажиллах журмыг хавсралтын ёсоор баталсугай..

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Гадаад харилцааны сайд Р.АМАРЖАРГАЛ