- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
2006 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 54
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.
2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангахтай холбогдсон удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх ажилтай нягт уялдуулан зохион байгуулж төрийн захиргааны төв, орон нутгийн бүх шатны байгууллага, төрийн бус болон хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний байгууллага, иргэдийг татан оролцуулах чиглэлээр ажиллахыг сайд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
