- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 14-р тогтоолоор хүчингүй болсон/

/ЗГ-ын 2007 оны 14-р тогтоолоор хүчингүй болсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2006 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 13
Төрийн албаны тухай хуулийн 28.6-г үндэслэн Улсын Их Хурлын 2006 оны 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй:
Дүүргийн Засаг дарга | 123240-145340 |
Сумын Засаг дарга | 114660-136370 |
Хорооны Засаг дарга | 92820-110240 |
Багийн Засаг дарга | 80600-97110 |
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн жишгийг тогтоох тухай" Засгийн газрын 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 111 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт