- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
2006 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 16
Үндсэн Хуулийн цэцийн 2005 оны 1/02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн дагуу 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ нь 120.0 мянган төгрөгөөр хязгаарлагдаж байсан зарим иргэдийн тэтгэврийг нь өөрчлөн тогтоож 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд даалгасугай.
2. Тэтгэврийг өөрчлөн тогтооход шаардагдах 1.9 тэрбум төгрөгийг 2006 оны төсвийн санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД
Текст томруулах
A
A
A
