A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны З дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 36

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамдын эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Байгаль орчны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар, Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг З дугаар, Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 4 дүгээр, Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 5 дугаар, Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 6 дугаар хавсралт ёсоор тус тус зөвшөөрсүгэй.

2. Дараахь яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а/Байгаль орчны яам:

1/Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газар;

2/Төрийн захиргааны удирдлагын газар;

3/Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар;

4/Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар;

5/Ойн бодлого зохицуулалтын хэлтэс;

6/Гадаад хамтын ажиллагааны хэлтэс;

7/Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

8/Санхүү, эдийн засгийн хэлтэс.

1/Бага, дунд боловсролын газар;

2/Мэргэжлийн боловсролын газар;

3/Соёл, урлагийн газар;

4/Шинжлэх ухаан, технологийн газар;

5/Санхүү, эдийн засгийн газар;

6/Төрийн захиргааны удирдлагын газар;

7/Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар;

8/Гадаад хамтын ажиллагааны хэлтэс.

1/Түлш, эрчим хүчний бодлого, стратеги төлөвлөлтийн газар /Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сэргээгдэх эрчим хүчний хэлтэс, Нүүрсний гүн боловсруулалтын хэлтэстэй/;

2/Санхүү, хөрөнгө оруулалтын газар;

3/Төрийн захиргааны удирдлагын газар /Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй/;

4/Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Мэдээллийн технологийн хэлтэстэй/.

1/Нэгдсэн бодлого, стратеги төлөвлөлтийн газар;

2/Хөнгөн үйлдвэрийн газар /Жижиг, дунд үйлдвэр, технологийн хэлтэстэй/;

3/Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар;

4/Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газар;

5/Төрийн захиргааны удирдлагын газар;

6/Санхүү, эдийн засгийн хэлтэс;

7/Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс.

1/Хууль зүйн бодлогын газар;

2/Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

3/Төрийн захиргааны удирдлагын газар;

4/Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар;

5/Санхүү, эдийн засгийн хэлтэс;

6/Гадаад хамтын ажиллагааны хэлтэс;

7/Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын алба.

1/Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтийн газар /Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй/;

2/Эмнэлгийн тусламжийг удирдах газар /Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэстэй;

3/Санхүү, эдийн засгийн газар;

4/Төрийн захиргааны удирдлагын газар;

5/Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар.

3. "Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг "Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар" гэж өөрчилсүгэй.

4. Яамдын орон тооны хязгаарыг дор дурдсанаар тогтоосугай:

Яам Орон тооны хязгаар
Байгаль орчны яам 50
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 68
Сангийн яам 142/Засгийн газрын 2006 оны 307 дугаар тогтоол,2008-1-23-ны 26 дугаар тогтоолоор тус тус өөрчилсөн/
Түлш, эрчим хүчний яам 70
Үйлдвэр, худалдааны яам 65
Хууль зүй, дотоод хэргийн яам 74
Эрүүл мэндийн яам 68

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Түлш, эрчим хүчний яамны зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 203 дугаар тогтоолын 4 зүйлээс бусад зүйл, заалт, "Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, бүтэц батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тогтоолын 1, 2, 4, 6, 7 дугаар хавсралт, 2 дугаар зүйлийн "а", "б", "г", "е", "ж" заалт, 3 дугаар зүйлийн "Хууль зүй, дотоод хэргийн яам", "Байгаль орчны яам", "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам", "Үйлдвэр, худалдааны яам", "Эрүүл мэндийн яам" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.