- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 8 дугаар сарын 24-ны өдөр .
Улаанбаатар хот
Дугаар 177
Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3 болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл дэх хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг хавсралт ёсоор баталсугай
2. Ерөнхий боловсролын сургуулийн болон мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд амьдрах анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хоолны зардлын хэмжээг жилд 130.0 (нэг зуун гучин) мянган төгрөгөөр тогтоож улсын төсвөөс санхүүжүүлсүгэй
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив, жишиг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Аймаг, нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр хавсралт" гэснийг болон мөн тогтоолын 3 дугаар зүйл, 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
