A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 241

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Радио, телевизийн хэрэг эрхлэх газрыг татан буулгасугай

2. Дор дурдсан арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай:

а/Радио, телевизийн хэрэг эрхлэх газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилон ажиллуулах;

б/Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын ашиглаж байсан төрийн өмчийн хадгалалт хамгаалалтыг хариуцан, Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуульд заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллагад шилжүүлэх;

в/татан буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал гарвал Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх

З. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын бүтэц, удирдлагын орон тоог шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 206 дугаар тогтоол, Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Ерөнхий сайдын эрхлэх хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ