- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 49-р хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 49-р хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 3
(Энэ тогтоолыг 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын тухай хуулийн ЗЗ дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
-төрийн захиргааны төв байгууллагуудын хэлтэс;
-орон нутгийн байгууллагуудын хэлтэс;
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагын орон тоог дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга тус бүр нэг байхаар тогтоосугай.
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 96-гаар тогтоосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус газрын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 205 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2000 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 145 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
