A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ,ЗАРДЛЫН ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 94

Эрчим хүчний тухай хуулийн 8.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Эрчим хүчний зохицуулах газрын эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2006 онд авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралт ёсоор, тус газрын 2006 оны зардлын төсвийг 422.0 /дөрвөн зуун хорин хоёр/ сая төгрөгөөр тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Түлш, эрчим хүчний сайд Б.ЭРДЭНЭБАТ