- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ
2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 117
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар, гадаад орны Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
(2008-02-20-ны 57 дугаар тогтоолоор хавсралтад нэмэлт ,өөрчлөлт орсон)
2. Тухайн оронтой явуулж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд Монголын талаас оролцох төлөөлөгч, шинжээчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар тогтоосугай.
З. Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүнийг Монголын хэсгийн дарга нар томилж байхаар, бусад комиссын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад хэргийн яамны тухайн орныг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тус тус тогтоосугай.
4. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай" Засгийн газрын 2004 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 214 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
