- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨС ТЕХНИК,МАТЕРИАЛ ХЭРЭГСЭЛ ГАРГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨС ТЕХНИК,МАТЕРИАЛ ХЭРЭГСЭЛ ГАРГАХ ТУХАЙ
2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 163
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.1, Батлан хамгаалах тухай хуулийн 8.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын цэргийн багийн хоёрдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд Сьерра Леон Улс дахь Тусгай шүүхийн хамгаалалтыг хангах үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хавсралтад заасан 172.5 (нэг зуун далан хоёр сая таван зуун мянган) сая төгрөгийн үнэ бүхий техник, материал хэрэгслийг зэвсэгт хүчний нөөцөөс гаргахыг Батлан хамгаалахын сайд М.Сономпилд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
