- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ ШИЛЖҮҮЛЭН БАЙРЛУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ ШИЛЖҮҮЛЭН БАЙРЛУУЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 174
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын IҮ байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хуучин эзэмшиж байсан байранд, Засгийн газрын ХП байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж байгаа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Засгийн газрын ХI байранд тус тус шилжүүлэн байрлуулсугай.
2. Тухайн газруудыг шилжүүлэн байрлуулах болсонтой холбогдуулан Засгийн газрын ХI байранд засвар хийхэд шаардагдах 22.400.0 /хорин хоёр сая дөрвөн зуун/ мянган төгрөг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хуучин эзэмшиж байсан байр, "Аэрогеодези" төрийн өмчит компанийн байранд хийгдэх урсгал засварт шаардагдах хөрөнгө, Засгийн газрын ХI байрын захиргааны түрээсийн төлбөрөөс хасагдаж байгаа орлого, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын байрны ашиглалт, хамгаалалттай холбогдох зардлыг тус тус хянаж засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
