A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2006 оны 13-р хүчингүйд тооцсон/

2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 111

Төрийн албаны тухай хуулийн 28.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй:

Дүүргийн Засаг дарга 94800-111800

Сумын Засаг дарга 88200-104900

Хорооны Засаг дарга 71400-84800

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.