- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ АШИГЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 335
Улаанбаатар хот
ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ АШИГЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2008 оны 41 дүгээр тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 300.0 (гурван зуун) сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн "Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл"-ийн үлдэгдэл хөрөнгийг төмөр замын зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх зориулалтаар ашиглахаар тогтсугай.
2. Төмөр замын зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх гэрээг БНХАУ-ын Төмөр замын өмнөд корпораци (CSR)-тай байгуулж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрсүгэй.
3. БНХАУ-ын Экспорт-Импорт банктай 2010 оны 9 дүгээр сард байгуулсан "Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл"-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж гэрээ байгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
