- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 328
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурсан "Оросын Холбооны Улсын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
