- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 329
Улаанбаатар хот
ЗАРИМ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ
Олон улсын гэрээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны байр байрлаж байгаа газрыг Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын өмч болгон худалдан авахтай холбогдуулан дараахь хэлэлцээр, протокол, тохиролцоог тус тус цуцалсугай:
1. "БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа ЭСЯ, БНСЧСУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны албан байр барихад зориулан газар ашиглах эрх харилцан олгох тухай БНМАУ-ын Засгийн газар, БНСЧСУ-ын Засгий газар хоорондын 1976 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Хэлэлцээр.
2. "БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа ЭСЯ, БНСЧСУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны албан байр барихад зориулан газар ашиглах эрх харилцан олгох тухай" БНМАУ-ын Засгийн газар, БНСЧСУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт нэмэлт оруулах тухай 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Протокол.
3. "БНМАУ-аас БНСЧСУ-д суугаа ЭСЯ, БНСЧСУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны барилгыг харилцан худалдах тухай" 1976 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хэлэлцээр.
4. "Улаанбаатар хотноо барьж буй БНСЧСУ-ын ЭСЯ-ны барилга, Прага хотноо барьж буй БНМАУ-ын ЭСЯ-ны барилгын ажлын төлбөрийг гүйцэтгэхэд үндэсний мөнгөн тэмдэгтийг шилжих рублиэр тооцох арга хэлбэрийн тухай БНМАУ-ын Сангийн яам, БНСЧСУ-ын Сангийн яам хоорондын 1984 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн тохиролцоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
