- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨС ТЕХНИК, МАТЕРИАЛ ХЭРЭГСЭЛ ГАРГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨС ТЕХНИК, МАТЕРИАЛ ХЭРЭГСЭЛ ГАРГАХ ТУХАЙ
2007 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 171
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын цэргийн багийн дөрөвдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд Сьерра Леон Улс дахь Тусгай шүүхийн хамгаалалтыг хангах үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хавсралтад заасан 271.096.011 (хоёр зуун далан нэгэн сая ерэн зургаан мянга арван нэгэн) төгрөгийн үнэ бүхий техник, материал хэрэгслийг зэвсэгт хүчний нөөцөөс түр гарган урсгал хангалтад шилжүүлж эргэн тооцохыг Батлан хамгаалахын сайд М.Сономпилд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
