- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨС ТЕХНИК, МАТЕРИАЛ ХЭРЭГСЭЛ ГАРГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НӨӨЦӨӨС ТЕХНИК, МАТЕРИАЛ ХЭРЭГСЭЛ ГАРГАХ ТУХАЙ
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсын цэргийн багийн тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд Сьерра Леон Улс дахь Тусгай шүүхийн хамгаалалтыг хангах үүрэг гүйцэтгэхэд шаардагдах хавсралтад заасан 190,672,438 (нэг зуун ерэн сая зургаан зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин найм) төгрөгийн үнэ бүхий техник, материал хэрэгслийг Зэвсэгт хүчний нөөцөөс түр гарган урсгал хангалтад шилжүүлж эргэн тооцохыг Батлан хамгаалахын сайд Ж.Батхуягт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ
Текст томруулах
A
A
A
